MGL SKY компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн бизнес үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, өргөтгөн шинэчилж ирсэн.
Анх 2016 оноос эхлэн экологийн цэвэр мах, махан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, хүргэх үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд 2019 оны 6 сард албан ёсоор Австрали улсын Шинэ өмнөд Уэльсд албан ёсоор хүнсний бараа худалдаалах, хүргэлт хийх, гадаад дотоод үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг авч, улсын бүртгэлд бүртгүүлэн эрхийн гэрчилгээг авсан. Манай компани одоогоор өөр, өөр салбар чиглэлийн хамтын үйл ажиллагааг хариуцсан 5 ажилтантай болно.
Бидний зорилго: Хэрэглэгчээ эрхэмлэн хүндэтгэсэн, орчин үеийн технологийг ашиглан хүнсний стандарт, аюулгүй байдлыг хангасан, хадгалалт, захиалга дээр хяналт тавин, чанартай бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчид шуурхай нийлүүлэх, хүргэхийг зорино.
Уриа: Чанартай бүтээгдэхүүн, шуурхай үйлчилгээ
Үйл ажиллагааны чиглэл: Тус компани нь одоогийн байдлаар Австрали Монгол 2 улсын хооронд бизнес худалдаа үйлчилгээний чиглэлээр бусад хувь хүн болон аж ахуйн нэгжүүдтэй хамтран үйл ажиллагааг явуулдаг. Цаашид гадаад дотоод зах зээлийн цар хүрээг өргөтгөж олон улс хооронд худалдааны цахим хүргэлтийн үйл ажиллагааг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Түүхэн замнал